Зөвхөн бүсгүйчүүдэд: Шивнээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 14

Тогтвортой, бат бэх мэт байсан харьцаа гэнэт тасрах нь бий. Хайртай хvнээ халамж, анхаарлаар дутаагаагvй байхад тэрээр нэгэн сайхан өдөр харьцаа холбоогоо таслах, хагацах санал тавина. Яагаад ийм болдог байна. Эр хvнийг тогтоож, барьж байхын тулд эмэгтэй яах ёстой вэ?

ТАЙЛАГДАШГVЙ, НУУЦЛАГ БАЙ
Эрчvvд уйтгартай, гэр бvлийн хэвшмэл амьдрал, өдөр бvрийн хэвийн vйл өрнөлөөс залхаж зугтдаг. Тиймээс та ч гэсэн хайртай хvндээ гайхал, хөнгөн тvгшvvр төрvvлэх боломжийг олго. Бvх нууцаа бvv дэлгэ. "Дараагийн удаа яах бол" гэсэн сонирхол, таавар тvvнд ямагт vлдээж бай.
Хэрэв эр хvнд тантай уйтгартай байдаггvй бол тэр хэзээ ч таныг орхихгvй.


ТVVНИЙГ ТААВААР НЬ ОРХИ
Хэт их наалдаад байвал эр хvн зайгаа барихыг боддог юм шvv. Хайртай хvнийх нь сайшаал магтаал эрчvvдэд таалагддаг. Гэвч энэ бvхэнд залхаад эхэлбэл "чамд миний найз нар таалагддаггvй, цаашид би итгэлтэй бус байна..." гэхчилэн өө сэв, шалтаг олох гэдэг. Ийм байдал vvсвэл зvvгдэх гэсний хэрэггvй. Харин тайван байдлаар "магадгvй чиний зөв байх. Бидний харьцаанд зай барих цаг болж байх шиг" гэж хэлээд vзээрэй. Эмэгтэйчvvд ингэж хэлэх нь ховор байдаг ч хэрэв зориглон хэлчихвэл ихэнх эрчvvд тэрхvv зайг аль болох тvргэн товчлохыг хичээдэг юм шvv.


ЯМАР НЭГЭН ШИНЭЛЭГ ЗVЙЛ БИЙ БОЛГО
Хэрэв харьцаа нэгэн хэмнэл, өнгө аясаар яваад байвал эрт оройгvй мухардалд орно. Партнер чинь уйдаж, урдахаас өөр тантай харьцаж байгааг анзаарвал тvvнийг шинэлэг зvйлээр татахыг хичээ. Ер бусын сексийн байрлал, шинэ сvрчиг, vсний засалт, эсвэл өвөрмөц араншин гаргах зэрэг юу ч байж болно. Гол нь таны vйлдэл хайртай хvнийхээ анхаарлыг дахин өөртөө татахад байгаа юм.


ТVVНИЙ САЙН НАИЗ БОЛ
Сэтгэл зvйчдийн vзэж байгаагаар партнёруудын төгс харьцаа тэд сайн найз болсон тохиолдолд л vvсдэг гэнэ. Найз нөхөрлөлийн чанартай байх нь харьцааг улам дотно болгодог байна. Яг тvvний хvссэн зvйлийг хvсдэг эмэгтэйг олох нь эр хvний хувьд хамгийн том аз завшаан болдог аж. Хэрэв та хайртай хvнийхээ анд нөхөр, итгэлт тvнш болоход бэлэн байвал та тvvнийг алдахгvй гэсэн vг


ТVVНД ЗУГААЦАХ БОЛОМЖ ОЛГО
Vргэлж хамт байх нь ямар ч хайртай эр хvнийг цөхрөөхөд хvргэдэг. Тvvнийг бvv "уя". Сайхан бvсгvйтэй бvжиглэх, найз нөхөдтэйгөө пиво уух, чөлөөт цагаа өөрийнхөөрөө өнгөрөөх боломж олго. Ингэснээр партнер чинь таныг улам хайрлах болно.
Хайртай хvнээ дэргэдээсээ холдуулах дургvй, наалдсан юм шиг байдаг эмэгтэйчvvд бий. Удаан ийм байдалтай байвал партнёр чинь нэг л өдөр бvрмөсөн холдоно шvv.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top