Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын ЕАШТ /2017.06.27/ Германы Дортмунд хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 50, 60, 74, 96 кг-ын жингийн барилдаан боллоо.
50 кг-д өсвөр үеийн Европын аварга ОХУ-ын Мухамотхон Мухамедзаде, 60 кг-д энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Али Рахимзаде, 74 кг-д ОХУ-ын Рустам Магомедов, 96 кг-д энэ жилийн 23 хүртэлх насны Европын аварга Гиви Матчарашвили (Гүрж) нар жин тус бүртээ аваргалав. 60 кг-д аваргалсан Азербайжаны Рахимзаде шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн ЕАШТ-ий мөнгөн медальт Украины Андрей Яценкотой тун хүнд барилдаан хийж 8:7-гоор ялжээ.
ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
50 кг: 1. Мухамотхон Мухамедзаде (ОХУ) 2. Шахин Мухтаров (Азербайжан) 3. Карен Зурабян (Армен), Хорст Лер (Герман)
60 кг: 1. Али Рахимзаде (Азербайжан) 2. Андрей Яценко (Украин) 3. Абдула Ахмедов (ОХУ), Эдеми Болзвадзе (Гүрж)
74 кг: 1. Рустам Магомедов (ОХУ) 2. Ника Кенчадзе (Гүрж) 3. Мухаммет Кусукйлдирим (Турк), Ахсарбек Гулаев (Словак)
96 кг: 1. Гиви Матчарашвили (Гүрж) 2. Симоне Яннаттони (Итали) 3. Магомедрасул Газимагомедов (Азербайжан), Дмитрий Какуста (Молдав)
Сэтгэгдэл ( 0 )