Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Ядегар Имамын цом” олон улсын багийн тэмцээн өнөөдөр /2017.06.28/ Ираны Чехбехар хотод эхэлнэ.
Гурав дахь удаагийн тэмцээнд дасгалжуулагч Ё.Батдархан, С.Мөнхдуулдах, олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Ю.Батсайхан нарын удирдлага дор ирэх сард Тайландын нийслэл Бангкокт болох өсвөр үеийн Азийн АШТ-д оролцох баг тамирчид маань өчидөр жингээ үзүүлж, сугалаагаа татав. Манай хөвгүүд маань “С” хэсэгт Иран, Гүрж, Киргизстаны багтай нэг хэсэгт багтжээ. Харин “А” хэсэгт ОХУ, Иран, Итали, Украин, “В” хэсэгт Иран, Азербайжан, Унгар, Ирак, “D” хэсэгт Ираны хоёр баг, Тажикистан, Армений багууд өрсөлдөхөөр болжээ.
Сонирхуулахад, тус тэмцээнд зохион байгуулагч орон Иран улсаас таван баг оролцож байна.
Тэмцээн өнөөдөр монголын цагаар 12:30 минутад эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )