Монголын Үндэсний Их баяр наадам арав гаруйхан хоногийн дараа эхлэх гэж байна. Наадмын зүлэг ногоон дэвжээнээ эр бярыг үзэх хүчит бөхчүүд хэдийнээ бэлтгэл сургуулилтаа базааж байна. Монгол төрийн наадамд хэний хүү түрүүлж, ямар бөх цолоо ахиулах бол гэсэн таамгийг бөх сонирхогчид хэдийнээ дэвшүүлээд эхэлжээ. Хүчит бөхчүүдийнхээ уран хурц барилдааныг шимтэн үзэх цаг ойртож байна. Наадмын торгон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хийж, хүчийг үзэн улсын цолонд хүрэх уран барилдаанч олон залуу бөхчүүд бий. Ноднин жилийн Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн баяр наадмаар 1024 бөх барилдаж 14 начин, таван харцага, хоёр заан цолтой төрөн гарсан. Өнгөрсөн жил шинэ цолтон арвинтай наадам болж өнгөрсөн бол энэ жилийн наадмын босго өндөр байх болов уу. Учир нь энэ жил 512 бөх улсын баяр наадмаар зодоглоно. Улсын цол хүртэх боломжтой шилдэг арслангуудыг танилцуулъя.
Шарын Мөнгөнбаатар. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нь 1983 онд төрсөн. Жил бүрийн наадмын начны тааварт зүй ёсоор бичигддэг ч тэрээр дөрөв, тавын даваанд тахимаа өгч, харуусалтайгаар наадмыг үдсээр удаж байна. Тэрбээр өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анарт барьц сонгуулан өвдөг шороодсон бол 2016 оны улсын баяр наадмаар Улсын арслан Э.Оюунболдод унасан билээ. Ш.Мөнгөнбаатарыг наадмын одгүй бөх хэмээн нэрийддэг. Энэ нь ч үнэний ортой. Аймаг цэргийн болон заалны барилдаанууд улсын цолтнуудыг дараалан өвдөг шороодуулдаг ч улсын цолонд хүрч чаддаггүй. 2011 оны сар шинийн барилдаанд түрүүлж үзэгч олноо баясгаж байсан арслан энэ жил бэлтгэл сургуулилт сайн байгаа. Энэ жил хоёр удаагийн аймаг, цэргийн барилдаанд түрүүлсэн юм.
Оргихын Хангай. Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан О.Хангай. Тэрээр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат Монгол Улсын аварга Шаравын Батсуурийн удмын бөх юм. Хоёр жилийн өмнө Галдан Бошигтын ойн баруун бүсийн даншиг наадмын барилдаанд түрүүлсэн, Баянзүрх хайрхны хишиг барилдаанд Б.Гончигдамба, Э.Оюунболд нарыг хаяж түрүүлснээс хойш үзэгч, бөх сонирхогчдын анхаарлын төвд орж ирсэн. Мөн 2015 оны сар шинийн барилдаанд Х.Мөнхбаатар арслан, залуу аварга С.Мөнхбат, улсын заан Ч.Санжаадамба нарыг дараалан өвдөг шороодуулж, түрүү үзүүрт үлдэж шуугиан тарьж байсан юм. Энэ жилийн сар шинийн барилдаанд мөн хоёр дахь удаагаа үзүүрлэсэн. О.Хангай нь 2014 онд улсын заан Б.Сайнбаярт дөрвийн даваанд өвдөг шороодсон бол 2015 онд, Архангайн Ч.Ганзоригтой начны даваанд тунаж барилдаад унасан. Харин өнгөрсөн жил хоёрын даваанд өвдөг шороодож бөх сонирхогчдын сэтгэлийг гонсойлгосон юм. “Хилчин” спорт хорооны дарга улсын заан Ц.Мягмарсүрэнгийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг. Бие хаа, бяр хүч нь тэгширсэн улсын цолонд ойрхон бөхчүүдийн тоонд зүй ёсоор орж байна.
Болдын Эрдэнэхүү. Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, Эрдэнэт хотын “Хангарьд” клуб, “Их Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү. Тэрээр 1987 онд төрсөн. Бөхийн удамтай. Түүний аав аймгийн хурц арслан Дорждэрэмийн Болд. Б.Эрдэнэхүү 2010 онд Баянхонгор аймгийнхаа наадамд зодоглож найм давж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн. Олон жил сайн барилдаж байгаа аймгийн арслангуудын нэг. Сүүлд мөн аймгийнхаа наадамд дахиж түрүүлэн хурц чимэг хүртсэн байдаг. Аймгийн арслан авснаасаа хойш улсын наадамд зодоглож гурав, дөрвийн даваанд өвдөг шороодоод байгаа. 2012 онд Ардчиллын 23 жилийн ойн барилдаанд түрүүлсэн. Тэрээр улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд тогтмол амжилттай барилдаж байна.
Оюуны Гантулга. Начны тааварт орох хүчтэн бол Увс аймгийн Малчин сумын харьяат Оюуны Гантулга. Анх 2008 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд тав давж шөвгөрч "Аймгийн начин", 2010 онд Увс аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага " цол хүртсэн. 2011 онд Ховд аймгийн баяр наадамд ес даван түрүүлж "Аймгийн хурц арслан" цол чимгийг хүртсэн билээ. Энэ жилийн бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрсөн хүчит арслангуудын нэг. Аймаг, цэргийн болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол сайн барилдаг шилдэг арслан.
Шархүүгийн Пүрэвгарьд.
Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд. 2013 онд Завхан аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Бадамсүрэнгээр найм даван түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн. Түүнээс хойш 2016 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Үлэмж" чимэг хүртсэн бол мөн ондоо Завхан аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрсөн.
Энэ жилийн сар шинийн барилдаанд хүчит 256 бөх барилдсанаас аймгийн арслан Ш.Пүрэвгарьд урамтай сайхан барилдаж, шөвгийн наймд үлдсэн. Түүнд цахиур хагалах бөхийн шагналыг хүртээсэн юм. Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд гурвын даваанд улсын начин Ч.Ганзоригийг, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатыг, тавын даваанд улсын арслан П.Бүрэнтөгсийг тус тус давж, зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбад өвдөг шороодсон. Монголын Үндэсний бөхийн холбооноос сар шинийн барилдааны өмнө бичин жилийн чансаа өндөр шилдэг найман бөхийг зарладаг билээ. Энэхүү чансаагаар аймгийн цолтой бөхчүүд дундаа Ш.Пүрэвгарьд долоод бичигдсэн юм.
Бередмуратын Серик.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат аймгийн арслан Б.Серик. Өлгий нутгийнхан улсын цол хүртэнэ хэмээн түүнд найдлага тавьж буй. 2011 онд аймгийнхаа баяр наадмаар үзүүрлэж аймгийн заан, 2013 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Б.Серик бөхийн бүх төрлөөр хичээллэж залуучууд, өсвөрийн УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж байжээ. Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга юм. Тэрээр 2012 онд Хонгконг улсад болсон сумо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж байв.
Аймагийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол сайн барилдаж байгаа залуучуудын нэг. Өнгөрсөн жилийн аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн намрын нээлтийн барилдаанд үзүүрлэсэн юм.
Мягмарын Бадарч.
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх аймгийн арслан Мягмарын Бадарч. Тэрээр 2015, 2016 улсын баяр наадмаар хоёр жил дараалан дөрөв давж начны даваанд өвдөг шороодсон.
Харин өнгөрсөн жилийн баяр наадмаар дөрвийн даваанд өвдөг шороодсон юм. Аралтай шилдэг аймгийн арслангуудын нэг. Улсын цолонд хүрэхэд ойрхон бий.Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын заан Д.Хишигдорж түүнийг бөхийн замд хөтөлжээ. Энэ жилийн Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрсөн. Саяхан болсон Сокол ХХК-ийн нэрэмжит Архангай аймгаас төрөн гарсан Аймгийн цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаанд тэрээр түрүүлжээ. Бэлтгэл сургуулилт сайн байгаа.
Балганы Хишигбаатар.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Хишигбаатар нь 2012 оны Бүх цэргийн баяр наадамд аймгийн арслан Л.Шинэбаатараар (начин болсон) зургаа давж шөвгөрөн "Цэргийн харцага" цол хүртсэн.
2013 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд найм даван түрүүлж Аймгийн арслан цол авсан. Говь-Алтайн Н.Ганбаатар гарьд, Р.Давааням заан, Д.Лхагвадорж начин нарын удмын бөх юм. Энэ жилийн бүх цэргийн баяр наадамд аймгийн начин О.Батжаргалаар найм даван түрүүлж Аймгийн хурц арслан чимэг хүртсэн. Тэрээр 2006 оноос хойш Н.Ганбаатар гарьдын удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Нацагсүрэнгийн Золбоо. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” группийн бөх, аймгийн арслан Нацагсүрэнгийн Золбоо. 2014 онд Баянхонгор аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд тогтмол зодоглож байгаа. Анх 2013 онд Үндэсний Их баяр наадамд зодоглож нэг давсан бол, 2014 онд гурав, 2015 онд гурвын даваанд Аймгийн арслан О.Хангайтай оноолт тааран барилдаж өвдөг шороодсон. Өнгөрсөн жилийн баяр наадмаар гурвын даваанд Аймгийн арслан Б.Чимэдвандантай оноолт тааран барилдаж өвдөг шороодсон. Үндэсний бөхөөр болон их спортоор багаасаа хичээллэсэн, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Д.Батболдын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг.
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ.
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Бат-Өлзийн Бат-Эрдэнэ. Булган аймагтаа 2005 онд аймгийн заан, 2009 онд аймгийн арслан цол хүртсэн. Сүүлийн жилүүдэд аймгийн болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол сайн барилдаж байгаа. Улсын их баяр наадамд хоёр удаа гурав давсан. Начны цолонд ойрхон аймгийн арслангуудын нэг юм.
Эдгээр аймгийн арслангуудаас гадна улсын цолонд хүрэх боломжтой олон аймгийн цолтонгууд, залуу бөхчүүд бий. Завхан аймгийн Отгон сумын харьяат Төрмөнхийн Бэгзсүрэн өнгөрсөн жилийн Завхан аймгийн баяр наадамдаа аймгийн заан цолтой түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм. Аймгийн наадмууддаа тогтмол сайн барилдаж байгаа аймгийн арслан. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Д.Цэвэлсодном, Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат аймгийн арслан Ж.Наранбаатар, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан А.Отгонбаатар, Цэргийн арслан Д.Цэрэнтогтох нарын шилдэг аймгийн цолтонгууд улсын наадамд тав давах боломж бий. "Сүлд" спорт хорооны бөх аймгийн арслан Ховдын Н.Батсайхан, өнгөрсөн жил аймгийн баяр наадамдаа түрүүлсэн Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр нарын шилдэг залуу арслангууд улсын цол хүртэх боломжтой билээ. Нэр дурдагдаагүй улсын цолонд хүрэх олон залуу бөхчүүд бий.
Жил жилийн Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаан онц сонирхолтой, үзэгчдийг шуугиулсан уран хурц барилдаантай сайхан наадам болдог. Энэ жилийн наадамд ямар залуу бөхчүүд хэрхэн барилдаж улсын цолонд хүрч, үзэгчдийн магнай тэнийлгэхийг харах үлдэж байна.
Т.Амараа
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 24 )
Аймгийн арслан Сүхбат байж болно.
Сүхбаатарын сайран хөлт,Баянхонгорын түлэнхий хар боорцог мэтийн гарууд одоо бөөн хор найруулж л чичирч л суугаа биз,өөр юу чаддийн сда гэж
Тэд Монгол улсдаа Цагаачдын орон буюу Сэм ах нар болон Еврейн суртал ухуулагаар тархиа угаалгаж угаалгаж ирсэн улс шүү дээ. Монгол доо Ардчилал эрх чөлөө Либрализим Еврей суртал ухууллагыг Монгол улсд бие болгосон иймдээ Монгол хөгжихгүй байгаа юм.
Монгол хэлний үгсийн санд ГОМО гэдэг үг байхгүй л байлтай . Энэ Эрх Чөлөөт Ардчилсан Либрализим хэт барууний үзэл сурталыг ухуулагчид олж ирсэн үг шүү дээ
Монгол бөх Монгол Хурдан морины унаач хүүхдүүд бол Энэ хэдэн Ченж нэртэй мөнгө хүүлэгчид авилгач хулгайч нарын арилжаа наймааны бараа таваар биш гэдгийг хэлмээр байна.Тэд маань ухамсарт хүн гэдгийн энэ Ченж нэртэй мөнгө хүүлэгчид хулгайч нарт хэлмээр байна.Хулгайч гэж хэлэхэд багадана. Энэ наадам Монгол түмэнийх байгаасай
Одооний бөхөнцөрүүд новшнууд. Цол авмаар аядвал улс төрч болно гэнэ.
Харамсалтай энэ хэдэн Ченж нэртэй мөнгө хүүлэгчид Монгол орны ард иргэдийг маань доройтуулж туйлдуулж байна.Тэд идсэн уусаннаараа нэг нэгэндээ сайхархаж ярих нь энүүхэнд магадгүй хэн надаас илүү гарчих вий нэхээс үхтлээ айдаг магадгүй нойр нь хүрдэггүй биз арга ч үгүй биз маш их мөнгө урсаж байх чинь тэд боломжоо хэзээч алдахгүй нь ойлгомжтой
Монгол наадам хуучин цагт сайхан болдог байсан. Өнөөгийн наадам гэж Төрд суусан наймаачин авилгач хулгайч нарын хүүдийтэй мөнгөө аривжуулах ээлжит шоу гэлтэй Бөхийн ченжүүд Хурдан морины ченжүүд гээд л ходоодоо чинтэл амаараа сагатал мөнгөө чихэж авах байлгүй дээ Цэвэр Монгол бөх биш зүгээр л наймаа арилжаа ид явагдана.Бас Хурдан морьд унаж яваа хүүхэд бол зүгээр амиа эзнийхээ төлөө золиослогчид хэдэн уяач нэртэй ченжүүд хагартлаа мөнгө хүүдийлэх байлгүй ер нь наадам бол тэдний хувьд бол маш ашигтай арилжаа наймаа гэсэн үг шүү дээ
Булганы Түмэндэмбэрэл, Төв аймгийн Отгонбаяр гээд сайхан банди нар бас байгаа
ШАЛДАН БАНДИ ЦАРАЙЛСАН БӨХЧҮҮД БАРИЛДАХАА ГОМОНҮҮД ШИГ НООЛОЛДОЖ НОЦОЛДООД МУУХАЙ ХАРАГДДАГ ШҮҮ, ЦАМЦ ӨМСӨЖ БАРИЛДААЧ ЭЭ
Naadam ch bolloo. saihan barildaan boloh baihaa. Jinhene l shildeg nachinguud daa