ОХУ-ын залуучууд тивдээ тэргүүллээ

2017 оны 06 сарын 29

Германы Дортмунд хотод болж буй чөлөөт бөхийн залуучуудын ЕАШТ-ий эрэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөлөө. Хоёр дахь өдөр 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болж, ОХУ, Азербайжаны бөхчүүд тус бүх хоёр аваргатай нутаг буцахаар боллоо.

Тодруулбал, 55 кг-д Азербайжаны Афган Хашалов, 66 кг-д Анзор Закуев, 84 кг-д дагестанаас гаралтай Азербайжаны Гажимурад Магомедсаидов, 120 кг-д ОХУ-ын Магомедамин Дибиров нар жин тус бүртээ түрүүллээ.

66 кг-д Кабардино-Балкариягаас гаралтай Оросын шинэ од Анзор Закуев Дортмундад дөрвөн барилдаан хийхдээ бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан бөгөөд техникийн 47 оноо авч, дөрвийг алджээ. Олимпийн аварга Сослан Рамонов, ДАШТ-ий мөнгөн медальт Алан Гогаев, Имам Ажиев зэрэг нутгийнхаа шилдгүүдтэй ойрхон үздэг энэ залуугийн нэрийг бөхийн хорхойтнууд тогтоогоод авахад илүүдэхгүй болов уу. Удахгүй цахиур хагалаад эхлэх биз. 55 кг-д Азербайжаны Хашалов өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ий түрүүгээ тивийн аваргын алттай ижилсүүлсэн. Харин 84 кг-ын аварга Магомедсаидов, 120 кг-ын түрүү Дибиров нар өнгөрсөн жилийн амжилтаа бататгав. 

Дортмундын дэвжээнд дөрвөн алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальтай буцсан ОХУ-ын эрэгтэй бөхчүүд 67 оноотой тасархай тэргүүлж, Азербайжан (3+2+1) 58, Гүрж (1+1+3) 52 оноогоор удааллаа. Өнөөдрөөс эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаан болно.

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:

55 кг: 1. Афган Хашалов (Азербайжан) 2. Салим Наим (Болгар) 3. Теймураз Ванишвили (Гүрж), Арсен Арутюнян (Армен)
66 кг: 1. Анзор Закуев (ОХУ) 2. Махал Наврузов (Азербайжан) 3. Жемал Рушен Али (Болгар), Ксаба Вида (Унгар)
84 кг: 1. Гажимурад Магомедсаидов (Азербайжан) 2. Гажимагомед Нажмудинов (ОХУ) 3. Заур Берадзе (Гүрж), Осман Гочен (Турк)
120 кг: 1. Магомедамин Дибиров (ОХУ) 2. Ованес Магакян (Армен) 3. Якуб Брылёвски (Польш), Шамхан Жабраилов (Молдав)

Image may contain: one or more people, people playing sports and people sitting

Image may contain: 1 person, playing a sport and basketball court

Image may contain: 1 person, beard and outdoor

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимдээ(93.115.95.206) 2017 оны 06 сарын 29

За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.

0  |  0
Чимдээ(162.247.72.199) 2017 оны 06 сарын 29

Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.

0  |  0
Энхэ(51.15.48.253) 2017 оны 06 сарын 29

Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.

0  |  0
Зочин(193.201.225.45) 2017 оны 06 сарын 29

Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.

0  |  0
Гэрлээ(5.199.130.188) 2017 оны 06 сарын 29

Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.

0  |  0
Батцэцэг(185.4.100.185) 2017 оны 06 сарын 29

Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.

0  |  0
Батцэцэг(73.109.96.76) 2017 оны 06 сарын 29

Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.

0  |  0
Ариунаа(161.209.135.99) 2017 оны 06 сарын 29

Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.

0  |  0
Батцэцэг(77.134.168.243) 2017 оны 06 сарын 29

Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.

0  |  0
Top