У.Хүрэлсүх: Монгол наадмаар Монгол морь уралдах ёстой

2017 оны 06 сарын 29

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх энэ жилийн наадмаас эхэлж Монгол морь, Эрлийз морьдыг ялгаж уралдуул хэмээн хатуу үүрэг өгөв. Тэрээр “Төрийнхөө сүлдэд залсан Монгол адуугаар бид бахархах ёстой. Монгол мориныхоо удмын санг хамгаалж авч үлдэх нь төрийн бодлого. Хэрэв Монгол морьтой эрлийз морь хольж уралдуулах гэсэн үйлдэл гарвал шууд цагдаа, хуулийн байгууллагад өг. Хэрэв тийм санаатай хүн байвал хэзээ ч тэр санаа чинь бүтэхгүй шүү гэж нөхдүүдэд ойлгуул. Тийм явдал гарахгүй байхыг үгүйсгэхгүй дарамталдаг, ярьдаг элдэв аргаар үздэг гэж сонссон” гэв.

Манай улсад 120 мянга гаруй уяач байдаг. Эдгээрийн 100 мянган орчим нь хөдөө орон нутгийн жинхэнэ Монгол малчин уяачид байдаг. Харин үлдсэн 20 мянга орчим нь бүх л уралдаан, баяр наадмын түрүүг авах гэсэн дарга, бизнесмен, төрийн өндөр албан тушаалтнууд байдаг байна.

Ийнхүү Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас эхэлж Монгол морьд дангаар уралдах болов.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цагдаа(202.179.8.6) 2017 оны 06 сарын 29

Шадар сайд аа морь дагаж давхидаг эрх мэдэлтнүүд, уяачид, цагдаа хүчний палдигчингуудаа зогсоож өгөөрэй. Морь дагах давуу эрх хэнд ч хаана ч байхгүй шүү дээ.Гэтэл цагдаагаас өгсүүлээд нэр хүнд эрх мэдэлд дулдуйдсан хэдэн юм байдаг түүнийг зогсоож өгөөрэй

0  |  0
монгол хүн(202.21.106.155) 2017 оны 06 сарын 29

Монгол наадам -аар монгол морио л уралдуулна бидзээ.Гай барцадтай баячууд л тэр эрлийз морь уралдуулаад байгаа болохоос.Эрлийз морьдоо тусдаа зарлаад уралдуулна биз дээ .Гэхдээ Монгол наадмаар л биш шүү

0  |  0
иргэн(202.179.24.69) 2017 оны 06 сарын 29

У.Хүрэлсүх сайдад баярлалаа,та зөв шийдвэр гаргажээ,Сүлдэндээ залсан монгол адуу монгол түмний бахархал шүү,янз бүрийн эрлийз юм уралдуулаад түрүү авах гэсэн дарга нарын морьдыг хассанч багадна,танд баярлалаа.

0  |  0
Top