Аймгуудын бөхийн гал наадмын бэлтгэлдээ гарчээ. Тэдний нэг нь Харзтайн амралтад буй Баян-Өлгий аймгийн бөхчүүдийн гал юм. Улсын начин Б.Баатарцол, аймгийн арслан М.Ербулан, Н.Мустафа, У.Береке нарын 30 гаруй бөх тэнд бэлтгэлээ хийж байна.
Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат “Өлгийн хүчтэн “ дэвжээний тэр бөхчүүдийн бяр мэхээ нэмэх бэлтгэл сургуулилтад нь зориулан нэг хонь мөн сая төгрөг хандивлажээ. Тэрбээр “Та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай.
Өнөө жилийн Улсын их баяр наадмаар Өлгий нутгаас минь шинээр улсын цолтон төрөх болтугай” гэсэн сайхан ерөөлийг өргөсөн байна.
Б.Цогзаяа
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )