Жилийн жилд л үндэсний их баяр наадмаар зодоглож магадгүй гэсэн таамагт нэр өртдөг хүн бол сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж. Монгол түмнийхээ баяр цэнгэл наадамд дэвэхийг нь харах наадамчдын хүслээс үүдэлтэй энэхүү таамаг энэ жил хэрэгжиж магадгүй гэнэ. Энэ жилийн наадамд зодоглох хүчит 512 бөхийн тоонд мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн нэр орсон тухай эх сурвалж хэлж байна. Тэрээр ийнхүү барилдах болсон шийдвэрээ Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжиж оролцож байгаатайгаа холбон тайлбарлажээ. Хэрвээ дэмжиж буй нэр дэвшигч нь ялалт байгуулсан тохиолдолд төрийн наадмаа хүндэтгэж, туг тойрохыг хүсч байгаа аж. Өөрөөр хэлбэл, Д.Дагвадорж олон давж, улсын цол хүртэх зорилгоос илүүтэйгээр баяр цэнгэлээ хуваалцах, хүндлэлээ илэрхийлэх зорилгоор зодоглох бололтой. Д.Дагвадоржийн хувьд хэдийгээр Японы сумогийн их аварга ч үндэсний бөхийн хувьд цолгүй залуу бөх. Тэрбээр сонгуулийн сурталчилгаанд оролцон зав зай тун багатай байгаа учраас бэлтгэл сургуулилт, бөхийн галуудад гараагүй. Ийм ч учраас улсын цол авах найдвар тээгээгүй. Бөх судлаачид Дагвадорж аварга ямар ч цолгүй залуу бөх учраас хэн хэнтэй оноол таарах вэ, бөхийн цолыг нь яаж дуудах вэ хэмээн одооноос толгойгоо гашилгаж байгаа сурагтай. Ямартай энэ жилийн наадмаар их аваргаа барилдаасай хэмээн Монголын ард түмэн хүсэн хүлээж байна. Тэгэх аваас Дагваа аваргыг ид барилдаж байх үед Монголчууд бүх нийтээр сумог сонирхдог байсан шиг Монголчуудаар тогтохгүй дэлхий нийтэд манай үндэсний бөх брэнд болох юм. Харин Олимпийн аварга Н.Түвшинбаярын хувьд энэ жил цолоо ахиулах зорилготой байгаа. Наадамчин олон Н.Түвшинбаяр аваргаас харууштай сайхан барилдаан хүлээж байгаа нь лавтай.
Б.Хурцболд
Сэтгэгдэл ( 9 )
Сайхан сайхан наадам үзэж харах юмтай сайхан наадам болох нь дээ Аварга бол яалт ч үгүй дэлхийн хүн дээ Зодог шуудаг өмсөөгүй Элбэгдорж дэвж байхад хүчит шонхор Давгадорж дэвэлгүй яах вэ дээ Хүүхэд байхдаа улсын наадмыг авч л байсан бөх дөө
Давгаа, Аварга минь Сумод оо л юу юм гэхээс Монгол бөхөөр арай л бишээ, Тэр унаж байгаа энэ тэр нь цаанаа л нэг эв хавгүй талаар л нэг юм тарж унаж харагдах юм байна ш дээ, Тэгж олны элэг доог, тэр сайхан нэр хүндээ ПАР хийлгэж байхын оронд зүгээр л Наадамчид биднийхээ дунд суугаад сайхан Онигоо ярьсан шигээ суувал сайхан
dagvadorj bol ingej ali neg taliig barij daldaganaj bgaa ni taalagdahgui bn . tereer hen yalsan ch hamaagui zuvhun mongol turiin tuluu l setgel gargaj bh yostoi
ene saihan ard tumnii hair hundetgeliig huleesen avarga . Jenko-n uynd bolood ulaaaan tsagaan zutgeed bdag bna aa! ymar neg uchirtai holbootoi asuudaltai bolood ter baihdaa ! hairan ner tur avargaa ta uygaar dutlaa gej ene humuustei ner holbogdvoooo!!!
За бүүр бөхийнхөө алдар хүндийг хүртэл худалдахна ээ. Энэ хүнд Баттулга л ялж байвал бусад нь ерөөсөө хамаагүй болж. Гаргаж байгаа санаа нь намайг барилдана гэвэл та нар манай хүний дэмжих юм уу. За тэгвэл дэмжээрэй. Би барилдсан болохоос гээд байх шиг. Энэ яагаад ингэж их толгойлж тэнэг ухаанлан тэгтлээ улайрна вэ. Ердөө л баттулгатайгаа нийлж монголоос хулгайлж гонгконг мэтээр дамжуулан идэх гэж.
ene mahan tolgoitd jenko hulgai hiisen mungunuus uu ugdug bhaa
бөхөөс холдсон гээл саяхан нэг лайв хийхдээ донгодоод бсан ш дээ. төрийн наадам хүндэтгэж туг тойрох гэж юу гэсэн үг вэ. туг тойрохгүйгээр хүндэтгэ за. бид нар тэгвэл төрөө хүндлээд туг тйороё л доо. тэгээд ч монголын ард түмэн ерөөсөө дагвадоржийн барилдаасай гэж огт бодохгүй бгаа _ хэсэг бүлэг дагаж намирдаг хүмүүс л тэгдэг байх битгий ард түмний нэр барь бүх ард түмэн энэ баагийг танихгүй ш дээ.
Chaddag chaddag yumaa l hiisen n deer de....
Цолгүй бөхийн цолыг дууддаггүй л байхгүй юүдээ. Залуу бөх гэсэн эрэмбээр барилданашдээ.