Тажикистаны чөлөөт бөхийн якут легионер Темир Тимиров (жинхэнэ нэр нь Тимур Пестерев) шинэ олимпийн цикль хүртэл дайралт хийхээр шийджээ. Өдгөө 29 настай якут эр 2014 онд ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний үеэр нэлээд хүнд бэртэл авсан. Үүний дараа Тажикистаны нэрийн өмнөөс барилдах шийдвэр гаргасан юм.
Тухайн үед Тимировын дасгалжуулагч Игнат Сысолятин Тажикистаны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах болсон нь иргэншилээ солиход нөлөөлжээ. Гэхдээ түүнд шинэ улсынхаа нэрийн өмнөөс барилдахад хоёр жилийн хугацаа шаардлагатай байсан.
Харин өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Улаанбаатарт болсон олимпийн эрх олгох тэмцээнд Тажикистаны нэрийн өмнөөс 65 кг-ын жинд анх удаа барилдаж БНСУ-ын Ли Сен Чулд 0:10-аар ялагдсан юм. Түүнээс хойш бэртэл гэмтлийн улмаас ганц ч тэмцээнд оролцоогүй буй Тимиров “Токио-2020” хүртэл барилдахаар болоод байна. Тэрбээр 2014 онд “Монголиа Опен” ОУТ-д 61 кг-д түрүүлж байв.