Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн УАШТ"-ийн шигшээ тоглолтууд өнөөдөр явагдаж байна.
Хүрэл медалийн төлөө өнгөрсөн жил "Эмэгэтэйчүүдийн лиг"-ийг булаалдаж байсан "Арвис", "Дэрэн" клубүүд хүч үзлээ.
Хэзээнээс эн тэнцүү сонирхолтой тоглолтыг үзүүлсээр ирсэн багууд үндсэн цагт гоолгүй тэнсэн. Ийнхүү хожигдсон нь медальгүй хоцрох эсэх чухал тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэх болов. Энэ эгзэгтэй мөчид Л.Банзрагч дасгалжуулагчтай "Арвис" 4:3-аар ялалт байгуулахад 2016 оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчиний шагналт А.Алтантуяа хожлын цохилтыг гүйцэтгэлээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN