Оросын дөрвөн аварга Польшид зодоглоно

2017 оны 07 сарын 04

Энэ сарын 8-9-нд Польшийн нийслэл Варшавт Вацлав Циолковскийгийн нэрэмжит эрэгтэйчүүдийн, Польшийн нээлттэй эмэгтэйчүүдийн уламжлалт тэмцээн болно.

ОХУ-аас өнгөрсөн сард болсон улсын аваргад түрүүлсэн дөрвөн хүчтэн Польшийн дэвжээнд зодоглохоор болжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Европын аварга Алан Гогаев, 70 кг-д энэ жилийн Яшар Догугийн нэрэмжит ОУТ-ий аварга Магомедхабиб Кадимагомедов, 86 кг-д залуучуудын дэлхийн болон Европын аварга Владислав Валиев, 125 кг-д энэ жилийн Оросын аварга Анзор Хизриев нар хүч үзнэ.


Top