МҮБХ-ны шинэ удирдлага цуглаан зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

 Монголын үндэсний бөхийн холбооны шинэ удирдлага Бөхийн өргөөний арын талбайд тайван цуглаан зохион байгуулахаар болсон байна.

Улсын дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоолын дагуу МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 15 жилийн дараа буюу 2017.05.28-ны өдөр хуралдуулж үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүнийг сонгосон юм.
Гэтэл МҮБХ-ны тэргүүнээр ажиллаж байсан Р.Нямдорж Улсын Дээд Шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхээс татгалзаж ажлаа хүлээлгэж өгөхгүй, тамга тэмдэгээ авч зугтаж байгаа тул мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн ч хүлээн авааагүй байна. Иймд шинэ удирдлага болон бөхчүүд өнөөдөр 10:00 цагаас Бөхийн өргөөний гадна талбайд жагсаал хийхээр цуглаж эхэлжээ.

МҮБХ-ны ерөнхийлөгчөөр “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат томилогдсон ч ажлаа хүлээн аваагүй байна.

Т.Түвшин  

 

Top