Өвөрхангайн Алдарт уяач Ч.Нямсүрэнгийн хар морь торгон жолоогоо өргүүллээ

2017 оны 07 сарын 11

Үндэсний их баяр наамдмын  хурдан  их насны морьд саяхан барианы зурхайд орж ирлээ. Энэ жил Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Алдарт уяач Ч.Нямсүрэнгийн хар морь түрүү авч, уясан эзэн, унаач хүүхэд, хурсан олныг баясгав.

Харин аман хүзүүнд Төв аймгийн Эрдэнэсант  сумын уяач Н.Мөнхзоригийн хул, гуравт Архангай аймгийн харьяат Ж.Лхагвасүрэнгийн буурал, дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Алтангэрэлийн халзан морь тус тус давхисан бол айргийн тавд А.Ууганбаярын зээрд хурдаллаа.

Их насны уралдаанд 303 морь бүртгүүлснээс үүлдэр тогтоох комиссын шийдвэрийн дагуу 252 хүлэг шандас хүчээ сорьсон юм.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baagaa(103.229.123.136) 2017 оны 07 сарын 11

neriig ni buruu bicheed baih yum aa!!! nyamsuren bish Byambasyren sh dee

0  |  0
Зочин(203.91.115.42) 2017 оны 07 сарын 11

Гуравт Ховсгол аймгийн Галт сумын Нацагдоржийн яг аан халзан морь орох шиг болсон доо

0  |  0
Top