Зургаан шинэ начин төрлөө

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 12

Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнд энэ жил зургаан шинэ начин төрлөө. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Бат-Эрдэнэ Улсын харцага Ө.Даваабаатараар, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат аймгийн арслан Д.Тамир Улсын арслан П.Бүрэнтөгсөөр, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, аймгийн арслан Б.Хишигбаатар Улсын гарьд Н.Ганбаатараар, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Г.Ганжад Улсын аварга Ч.Санжаадамбаар, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын  харьяат аймгийн арслан Б.Серик Улсын харцага Т.Баасанхүүгээр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн заан Ж.Дагва-Очир Улсын далай аварга Г.Өсөхбаяраар тав давж, Монгол Улсын начин цолны болзол хангалаа. 

Харин жил бүр дааганы эзэн болдог хамгийн залуу начингаар Б.Серик тодорчээ. Тэрээр 1994 онд төрсөн, 23 настай аж.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үзэгч(166.137.240.118) 2017 оны 07 сарын 13

Д. Тамир, Б. Серик хоёр л чадлаараа начин боллоо.

0  |  0
Top