Ховд аймгийн Булган сумын нутаг Доод нарийн гэх газар нөхөн сэргээлт хийхээр зөвшөөрөл авсан алтны компани олборлолт явуулж эхэлсэн байна. БОАЖ-ын сайдын тушаал гарч, нөхөн сэргээлт хийхээр зөвшөөрөл авсан ч тухайн компани нь хууль зөрчих алт олборлох үйл ажиллагаа явуулж буй ажээ. БОАЖЯ-наас Ховд аймагт уул уулхайн чиглэлээр ашиглаж байсан зургаан газарт нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгосон ч ийнхүү дээрх газарт алт олборлож буй аж.
Иймд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд хандан албан тоот хүргүүлсэн байна. Тэрээр мөн өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой уулзаж санал солилцжээ. Үүний үр дүнд Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газрын цагдаагийн албан хаагч нарыг газар дээр нь ажлуулах, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахаа Д.Оюунхорол сайд мэдэгджээ.
Т.Амараа
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )