”Шёотэнро Д.Нямсүрэн найраанд орохгүй байна, яах вэ” гэсэн мессеж илэрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 19

Мэргэжлийн сүмогийн бөхчүүд тохиролцсон барилдаан хийж спортынхоо нэр хүндийг унагасан хэрэг гарсан билээ. Тэгвэл тэдгээр бөхчүүдийн хоорондоо бичилцэж байсан мессежүүдийг хүргэж байна.

 

МЕССЕЖИНД ЮУ БИЧИГДСЭН БАЙВ?

Бөхчүүдийн найрааны зуучлагч нь Санданмэ зиндааны бөх Энацүкаса байлаа. 31 настай тэрбээр хэдий зиндаа доогуур ч нөлөө ихтэй ахмад бөхийн тоонд ордог байв.

Касүганишикигээс Энацүкасад "Би Ямамотоямад л унаж өгөх ёстой бил үү?

Харин хэнээс авлагатай вэ? Тоёозакүра, Широнами, Вакатэнро нар шиг санагдаад байна.

Кайхо сантай ямар ч өргүй биз дээ? Унаж өгөх боломжгүй бол мөнгөөр л авна даа" Касүганишики

- Киёосэүми "200000 иенээр болж байна уу?

" Киёсэүми- Касүганишики "Маргааш тачиай хүчтэй хийгээд дайраарай" Касүганишики - Киёсэүми "Удаан барилдана шүү" Киёсэүми- Касүганишики "Ирэх тэмцээнд унаж өгөх боломжгүй бол 200000 иен авмаар байна"

Касүганишики - Киёсэүми "Түр хүлээж бай. Башё дуусахаар 700000 иений тооцоо байгаа. Дуусахаар нь чамд мэдэгдье" Киёсэүми- Касүганишики "Хэлсэндээ хүрэх юм бол бэлнээр нь авмаар байна" Касүганишики- Энацүкаса "Бэлэн мөнгөгүй болчихлоо. Чи зохицуулаад банкны дансанд маань шилжүүлчих. Өнөөдөр би унаж өгсөн. Маргааш ч гэсэн унахаас өөр аргагүй болчихоод байна" Энацүкаса- Касүганишики "Нөгөөх чинь цүппаридаад дайрна шүү. Тэгэхэд нь тогтоогоод баруун мавашины барьц аваад ёрикири хийвэл дээр байх" Энацүкаса- Чиёхакүхо "Маргааш ямар мэх хийх гэж байна?" Касүганишики- Энацүкаса "Киёсэүмигээс авах авлагаараа Тоёозакүраг ялж болох нь үү, асуугаарай" Мөн хэнд бичсэнийг нь зарлаагүй мэйл ч байгаа аж. "Жюүрёогийн дээд хэсгийн хэн нэгэнтэй нь таарвал найрахгүй л бол балрах гээд байна", "Өнөөдөр баярласан шүү. Сайхан амраарай", "50000 иен байна уу?", "Шёотэнро найраанд орохгүй байна яах вэ" гэх мэт баримтууд олджээ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ggg(112.72.11.116) 2017 оны 07 сарын 20

manai mongold bol ene msj erdiin l yum shuu dee.

0  |  0
ggg(112.72.11.116) 2017 оны 07 сарын 20

manai mongold bol ene msj erdiin l yum shuu dee.

0  |  0
ggg(112.72.11.116) 2017 оны 07 сарын 20

manai mongold bol ene msj erdiin l yum shuu dee.

0  |  0
(202.126.91.106) 2017 оны 07 сарын 19

ХАХАХАХАХА

0  |  0
Top