Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг бэлтгэлийн заалтай боллоо.
МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюушийн санаачилагаар чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн заалыг ойролцоогоор 85 орчим сая төгрөгийн өртөгөөр хоёр сарын турш засаж янзалж нээлтээ хийлээ.
Нээлтэд МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүд болох Ж.Түмэн-Аюуш, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Болд, ДБНХ-ны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, БТСГ-ын төрийн захиргаа, санхүү, удирдлагын хэлтсийн дарга Ц.Одонбаяр, үндэсний шигшээ багийн албаны дарга Э.Билэгт, Монголын мастеруудын бие тамир, спортын хорооны тэргүүн, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг болон “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ахмад дасгалжуулагч, дэд профессор, олон улсын шүүгч Г.Баясгалан, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр тэргүүтэй хүмүүс оролцов.
Сэтгэгдэл ( 0 )