Хакухог “найраа хийсэн” хэрэгт хутгах сонирхол япончуудад байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 21

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал өнөөдөр 1048 дахь даваагаа авав. Тийнхүү 127 сая хүн амтай орны 1500 гаруй жилийн түүхтэй үндэсний спортын их ноён оргилд хүрч түүхэн амжилт тогтоолоо.

Японы Мэргэжлийн сүмо бөхийн холбоо 2015 оны хаврын тэмцээнийг зохион байгуулахгүй байхаар шийдсэн билээ. Япончуудын бахархал болсон самуурайнууд тэмцээнээ цуцалж байсан түүхгүй бөгөөд хойшлуулж байсан явдал өмнө нь хоёр л удаа тохиож байсан юм. 1945 оны намрын тэмцээн Хирошима, Нагасаки хот дээр атомын бөмбөг хаясан гэсэн шалтгаанаар гурван сарын дараа болж байсан бол Рёогокү Кокугикан ордныг засварлаж байсан ажилчид назгай хандсанаас 1946 оны зуны тэмцээн хойшилж байв. Тэгвэл тус онд тэмцээнийг цуцлагдах болсон шалтгаан Шимотори, Кайхо, Шёотэнро, Коорюү, Тойозакура, Кёкунанкай, Вакатэнро, Ширононами, Ямамотояма нарын 13 бөх “найрааны” барилдаан хийсэн нь тогтоогдсоноос болсон юм. Харамсалтай нь эдгээр бөхчүүдийн дунд Д.Нямсүрэн, Э.Мөнх-Оргил хэмээх  хоёр монгол бөхийн нэр хавчуулагдаж байсныг уншигчид мартаагүй биз ээ.

Сүмогийн ертөнцөд “найраа” байдаг гэдгийг одоогоос найман жилийн өмнө Итай гэгч нийтэд дэлгэн шуугиулахад ёкозүна Акэбоно, Мусашмару тэргүүтэй бөхчүүд тас гүрийсээр байгаад өнгөрч байсан түүхтэй. Гэтэл тухайн үед Токиогийн цагдаагийн газар бөхчүүдийн гар утаснаасаа бичсэн цахим захидлуудыг шалган их аваргуудыг худлаа хэлж байсныг тогтоосон байна. Сүмогийн холбооны нөлөө бүхий гишүүдийн нэг Шигэрү Итогийн хэлснээр, өмнө нь  дээрх 13 бөхөөс мэдүүлэг авахад холбооны зүгээс тавьсан асуултад бүгд нэгэн дуугаар “Би ямар ч буруугүй” гэх буюу “Юу яриад байгааг тань ойлгохгүй байна” гэсэн хариултыг өгч байсан гэнэ. Сүмочид ахмад аваргуудын өмнө нь амжилттай туршсан аргыг хэрэглэхээр шийдсэн нь эндээс илэрхий харагдсан, гэвч мөрдөн шалгах ажиллагааг илүү өндөр хэмжээнд зохион байгуулахаар шийдэж, дээрх бөхчүүдийн өнгөрсөн жилийн хугацаанд хийсэн телефон утасны яриа, захидлуудыг шалгаснаар булхай илэрчээ. Мөн Жүрёо зиндааны бөх Чиёхакухо гэгч “найраа” хийснээ хүлээн зөвшөөрч, зодог тайлахаа мэдэгдсэнээр хэрэг явдал шуударчээ.

Тэгвэл хамгийн ноцтой нь япончуудын зүгээс үүнийг далимдуулан Хакухо М.Даваажаргалыг найраа хийсэн хэрэгт хамаатуулах гэсэн оролдлого хийсэн байдаг. Дээр нэр дурдагдсан бөхчүүдээс Танигава ояката (экс комүсүби Кайхо), Такэнава (экс маэгашира Касуганишики) нар бөхийн замналаа нэгэнт өндөрлүүлээд байсан бол бусад нь өсөх ирээдүйтэй залуус байсан нь харамсалтай. Ялангуяа Шёотэнрог озэки болох ирээдүйтэй гэж хэлэгдэж байсан үе юм. Япончуудын дунд “Монгол бөхчүүд сүмод найрааг оруулж ирсэн” гэж үздэг хэсэг бүлэг хүмүүс байдаг бөгөөд тэдэнд энэ явдал том олз болж, гадаадын бөхчүүдийг сүмогоос шахах хэрэгтэй гэсэн санааг ил цухалзуулах болжээ. Сүмод найраа байдаг гэдэг нь баримтаар батлагдсаны дараа Японы Ерөнхий сайд “Үндэсний бахархалд том цохилт боллоо” гэж мэдэгдсэн. Ёкозүна Акэбоно, Мусашимару, Асашёорюү нарыг өмнө нь худлаа мэдүүлэг өгдөг байсан байж магадгүй гэх хардлага нийгэмд үүсээд байсан учир ингэж хэлэх нь ч аргагүй юм.        

Сүмо бөхчүүд ёкозүна цолтонг бурхантай адилтгаж үздэг. Тэгвэл худлаа хэлсэн байж болзошгүй бурхад нь бүгд гадаадын бөхчүүд байгаа явдал хардаж сэрдэх сэтгэлийг төрүүлэхэд хангалттай гэдэг нь мэдээж юм. Япончууд, Мэргэжлийн сүмогийн холбоо үнэхээр чин үнэнч, найрааг үзэж чаддагүй хүмүүс үү гэвэл тийм биш. Биш гэдгээ озэки Кайог зодог тайлах эсэхээ шийдэх гэж Хакухотой хийсэн барилдаан дээр харуулчихсан. Их жагсаж яваа Хакухо гэмтэлтэй хөлөө зөөж ядан алхаж байсан озэкид ялагдахад “Үнэн хүчээр яллаа” гэж бичицгээж байсан улсууд. Ёкозүна Хакүхо сүмо бөхийн олон амжилтыг эвдсээр байгаад зарим япончууд дурамжхан байдаг нь ил баримт билээ. Тэрбээр хамгийн олон дараалж түрүүлсэн болон хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн, хамгийн олон давсан зэрэг амжилтыг хэдийнэ үзүүлчихээд байна. Мөн тэрбээр энэ сарын башёд Ёкозүна Чиёнофүжигийн мэргэжлийн сүмод 1045 ялалт байгуулсан “мөнхийн” дээд ажмилтыг эвдээд байгаа билээ.        

 

С.Төгөлдөр

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жагаа(103.26.194.194) 2017 оны 07 сарын 22

Орон гаран юм л сараачиж дээ, энэ сэтгүүлч.

0  |  0
Дорж(103.229.123.250) 2017 оны 07 сарын 21

Мэдээний найруулаг хэрэг алга даа

0  |  0
Зочин(66.181.185.29) 2017 оны 07 сарын 21

Үндэсний наадам нь үзэхийн аргагүй найраа болохоор манайхан оруулсан байж мэднэ... Мөнгө зарж начин болоод дараа жилээс нь найраа хийж өрөө төлдөгийг бүгд мэддэг болохоор аргагүй биз...

0  |  0
irgen(182.160.35.79) 2017 оны 07 сарын 21

Mokonami Bazarsad bas davaanii naimaagaar hoogdoo biz dee. 3 Mongol hoogdson.

0  |  0
sumo sonirhogch(58.125.208.234) 2017 оны 07 сарын 21

Chiyonofujigiin 1045 unguruud Kayo ozekigiin 1047g evdeed yavj bna. Medeellee buren medej bj bichihgui bol...

0  |  0
Top