ОХУ-ын чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн төрөлх Эрхүү мужийн Тулун хотод шинээр баригдаж байгаа спорт цогцолборыг түүний нэрэмжит болгохоор болжээ. Нийт 70 сая рублийн өртөгөөр баригдаж буй энэхүү спорт цогцолбор нь Тулун хотын төв усан сангийн ойролцоо сүндэрлэж байгаа юм. Өдгөө 26 настай алдарт бөх Тулун хотод төрж өссөн бөгөөд өдгөө Санкт-Петербург хотод амьдардаг.
Тэрбээр 2015 онд Лас-Вегасын ДАШТ-д түрүүлсэн бөгөөд түүнээс хойш ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагчаар томилогдсон. Воробьева өнгөрсөн жил Риогийн олимпийн наадмын дараа дэвжээнээсээ хэсэг хугацаанд завсарлага аваад байгаа юм.
Эх сурвалж: МЧБХ
Сэтгэгдэл ( 0 )