Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 19-21 өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Тус наадмын их насны хурдан морьдын уралдааны үеэр 13 настай унаач хүү мориноосоо унаж хүнд бэртэл авсан тухай мэдээлээд байгаа. Тодруулбал, Л.Баасандорж хүү тархины суурь ясны гэмтэлтэй гэсэн анхан шатны хүнд оношийг эмч нар гаргасан аж. Hoou яаралтай ахисан шатны шинжилгээнд хамруулж, эмчилгээг эхлүүлэх шаардлагатайг эмч нар хэлээд байсан. Гэвч тус сумаас хүүг нийслэл хот руу хүргэх боломжгүй аж. Учир нь хүүг шороон замаар хөдөлгөөн ихтэй тээвэрлэж болохгүй ба тээвэрлэсэн тохиолдолд цус харвах магадлал маш өндөр гэдгийг эмч нар хэлж байсан. Улмаар Завхан аймгийн Түдэвтэй сумын засаг даргын тамгын газраас ЭМЯ болон холбогдох хүмүүст хандаж нарийн мэргэжлийн эмч болон нисдэг тэргээр үйлчилж тус болохыг хүсч албан бичиг хүргүүлсэн. Тэгвэл "Блу Скай Авиэйшн"-ы хамт олон хүүд тусалж, түүнийг УБ хотод онгоцоор авчирч байгаа аж. Л.Баасандорж хүү хурдан эдгэх болтугай.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Ene Ervvl mendiin Said awgaig Soliooochee ajilaa hiihgvi ene tend Namiin ajil hiij ywsan l hun baihiimaa.Uls Ex OPniixoo tuluu Xvn ardiin Euul mendiin tuluu yum hiih heregtei bainaa.ajilgvi duraakiig soliooooocheeeeee.........
Ene vil ajillagaag tamir gej emch zaluu huviaraa gardan zohion baiguulj hvg hotod avchirsan shv