Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирнэ. Их аварга нь Сүмо бөхийн 2000 жилийн түүхэнд байгаагүй түүхэн амжилтыг эзэн болсон. Тэрбээр түүхэн амжилтаа Монголчуудтайгаа хуваалцахаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр 19:30 цагт газардах юм байна.
Хакүхо М.Даваажаргал Монголд ирсэн дариудаа хэвлэлийнхэнтэй уулзахаар төлөвлөжээ. Тэрбээр есдүгээр сарын башёгийн бэлтгэл эхлэх хүртлээ Монголдоо амрахаар төлөвлөжээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 1 )
mundag bayar hurgie daanch oor busgyitei hanilsan bolohoor mongolchuud bid neeh surtei avahgyi baih aa japanii hurgen biz dee