Э.Бямбадорж сүүлийн өдөр ганцаараа хүрэл медаль хүртэв

2017 оны 07 сарын 24

Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ Тайландын нийслэл Бангкокт долдугаар сарын 20-23-нд болж өндөрлөлөө. Хөвгүүдийн 19, охидын 16 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын өсврийн шигшээ баг хөвгүүд, охид ангилалд Бангкокын дэвжээнд бүтэн багаараа оролцож, нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт есөн медальтай эх орондоо ирэхээр болж байна.

Тэмцээний сүүлийн өдөр хөвгүүдийн 46, 54, 63, 69, 76, 85, 100 гэсэн долоон жингийн барилдаан болж, 63 кг-ын жинд өсвөр үеийн улсын хошой аварга Баянхонгор аймгийн тамирчин Энхбаярын Бямбадорж өнөөдөр хүч үзсэн манай хөвгүүдээс ганцаараа мөнгөн медалийг энгэртээ зүүв. Тэрбээр тэгшитгэлд эзэн орны Апилакыг 10:0-ээр, шөвгийн наймд БНСУ-ын Жон Хьюн Вуг 11:2-оор, хагас шигшээд Японы Харүтог 4:2-оор тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Ихтиор Нормурадвт 0:8-аар ялагджээ.

Түүнчлэн 54 кг-д өсвөр үеийн улсын аварга БТСДуС-ийн тамирчин Батсайханы Буянтогтох, 69 кг-д өсвөр үеийн улсын аварга Өвөрхангай аймгийн тамирчин Болдбаатарын Сундуйжадамба, 85 кг-д өсвөр үеийн улсын аварга, Баянхонгор аймгийн тамирчин Энхтүвшингийн Батмагнай нар хүрэл медалийн төлөө барилдаанд өрсөлдөгчдөө ялагдсан. Тайландын нийслэлд охид маань долоон медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт орсон бол хөвгүүд маань нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Э.Бямбадоржоос гадна өчигдөр 50 кг-д “Хасу-Мегастарс”-ын Н.Наранхүү хүрэл медаль хүртсэн билээ. Монголын өсвөр үеийн тамирчдыг одоо есдүгээр сарын 04-10-нд олимпийн өлгий нутаг Грекийн нийслэл Афинд болох ДАШТ хүлээж байна.

 

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top