Хонгконгт IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа олгодог өсвөр үе, залуучуудын нээлттэй тэмцээн болж дүнгээ гаргалаа.
Тэмцээний сүүлийн өдөр //2017.07.23 манай хоёр бөх одтой сайхан барилдаж алтан медалийн эзэн болов. Тодруулбал, залуучуудын ангилалд 57 кг-д "Женко" клубийн тамирчин Батсүхийн Алтанцэцэг Хонгконг, БНСУ, Малайзын бөхчүүдийг дараалан ялж алтан медаль хүртсэн. Мөн 52 кг-д Архангай аймгийн тамирчин Баатарын Мөнхжаргал Хонгконг, Казахстан, БНСУ-ын жүдочдыг ялж аваргаллаа.
Тэмцээний эхний өдөр манай тамирчид иж бүрэн медаль хүртээд байсан. Харин нэмж хоёр алтан медаль хүртсэнээр бүгд шагналын тавцанд гарч 100 хувийн амжилт үзүүллээ.
Ийнхүү өсвөрийн жүдочид маань ганзага дүүрэн явж байна. Манай тамирчид энэ долоо хоногт Макаод болох олон улсын ээлжит тэмцээндээ оролцоод эх орондоо ирэх юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )