Монгол хүн бүр эх оронч байж, соёл уламжлалаа дээдэлж, өвгөдийнхөө түүхээр бахархан, бидэнд үлдээсэн эх нутгаа хайрлан хамгаалж, зуу зуун жил дамжин өвлөгдсөн үнэт баялаг, эх хэл, соёл уламжлалаа сэвгүй ариунаар нь хойч үедээ үлдээх их үйлст үзэгч олноо уриалан дуудах чин хүсэл эрмэлзлэлээ уран бүтээлээрээ дамжуулан хүргэхийг залуу зураач Ч.Дорждэрэм зорилгоо болгожээ.
Иймээс ч «Хөх Монгол» нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 13-нд гарган, энд тавьсан 20 гаруй бүтээлээрээ XIII зууны Их Монгол гүрний сүр хүч болж байсан алдарт жанжнууд, тэдний мохошгүй чин зоригт дүр төрх, давтагдашгүй дайчин үйл хэргийг дүрслэн харуулсан байна. Тэрбээр энэ онд тохиож байгаа түүхэн ойнуудад зориулж, сүүлийн хоёр жил ихээхэн судалгаа хийж, том хэмжээний сүрлэг уран зургуудаа бүтээхдээ Их Монгол Улсын сүр хүчийг бахархан үзүүлэх зорилго тавьсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )