Олон улсын Жүдо бөхийн холбооны нэрэмжит Judo For The World цуврал баримтат киноны төслийн багийнхан энэ сарын 30-нд манай улсад ирнэ. Төслийн багийнхан Judo For The World цувралын 12 дахь хэсгийн зураг авалтыг манайд хийх аж. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.
Зураг авалтад манай жүдогийн тамирчдаас гадна олимп, дэлхийн аварга Илиас Илиадис оролцохоор ирж байгаа юм. Тус баримтат кино нь "Будапешт-2017" ДАШТ-ий үеэр олон нийтийн хүртээл болохоор болжээ.
Дашрамд мэдээлэхэд Judo For The World киноны11 дүгээр хэсгийн зураг авалт манай хойд хөрш ОХУ-д болсон юм. Энэ зураг авалтад "Лондон 2012" олимпийн аварга Арсен Галстян, Мансур Исаев, Тагир Хайбулаев нар оролжээ. Энэ үеэр төслийн гол баатруудын нэг олимпийн аварга Арсен Галстян "Жүдо зөвхөн аваргуудыг биш хувь хүнийг хөгжүүлдэг. Тиймээс би залуу үеийнхэндээ туршлагаа харамгүй хуваалцах нь чухал зүйл" гэж.
Тус төслийн багийнхан өмнө нь Япон, Куба, Бразил, Турк, Австрали, Замби, Унгар, Энэтхэг, Непал, Перу зэрэг улсад баримтат киноны зураг авалтаа хийсэн байна.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )