Улаанбаатар хотноо ирэх сарын 12-ноос 17-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Спортын VII Наадам болох гэж байгаа билээ. Тус наадмын нэг хэсэг болох Өртөөт Марафон наймдугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдах юм. Сүхбаатарын Талбайгаас эхлэн 5 өртөөгөөр даалгавар биелүүлэн оролцох уг марафонд шүүгч зэрэг олон чухал ажил хариуцан ажиллах сайн дурын ажилтнуудыг бүртгэж байгаа ажээ.
Нийтдээ 150 сайн дурын ажилчид шаардлагатай ба энэхүү арга хэмжээнд оролцсоноор найз нөхдийн хүрээгээ тэлж, олон талын мэдлэгтэй болохын сацуу зохион байгуулах чадварт суралцах боломж нээгдэх аж. Өртөөт марафоны үеэр сайн дурын ажилтан хийх сонирхолтой иргэд холбогдон бүртгүүлэх боломжтой юм байна.
Сэтгэгдэл ( 0 )