Юрий Власко учир битүүлгээр амь үрэгджээ

2017 оны 07 сарын 31

Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга, Монголчуудын эчнээ танил Буриадын хагас хүнд жингийн бөх Юрий Власко учир битүүлгээр алуулсан харамсалтай явдал болжээ.

Долдугаар сарын 29-ны өглөө Буриадын Горячинскад буюу Байгаль нуурын эргээс нэгэн эрэгтэй хүний цогцос олдсон юм. ОХУ-ын гэмт хэрэгтэй тэмцэх алба, шинжээчид дүгнэлт гаргахад өдгөө 20 настай Власкогийн цогцос мөн болохыг тогтоосон байна.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд түүний зүрхэн тус газар хүйтэн мэсний ором байсан нь учир битүүлгээр нас барсан нь тодорхой болжээ. Власко үүнээс хоёр хоногийн өмнө Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-д жиндээ тасархай түрүүлсэн юм.

Монголы чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top