Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жил, Дундговь аймгийн 76 жилийн баяр наадам энэ сарын 28, 29-нд боллоо. Энэ өдрүүдэд Их номч Бандида Зава Дамдины мэлмий гийсний 150 жилийн ой “Алтан дэвтэр даншиг”, “Их мандал” говийн бүсийн хурдан морины уралдаан, “Нарны хүлэг” уяачдын холбооны 20 жилийн ойг мөн тэмдэглэв.
Аймгийн баяр наадамд 128 бөх барилдсанаас Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш түрүүлж, Завхан аймгийн Идэр сумын харъяат улсын гарьд Ш.Жаргалсайхан үзүүрлэлээ. Харин Төв аймгийн Баянцогт сумын харьяат Ө.Даваабаатар, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн Хурц арслан Д.Дэлгэрбат нар шөвгөрөв.
Мөн өсвөрийн бөхийн барилдаанд 64 бөх барилдаж Хэнтий аймгийн харьяат Баян-Агт сумын харьяат Б.Алтансүх түрүүлж, Дундговь аймгийн Хулд сумын харьяат Хүмүүнлэг сургуулийн сурагч н.Мөнхбат үзүүрлэлээ. Шөвөгт Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Б.Жамбалсанжид, Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат ЭДЦС-ийн сурагч Б.Жадамбаа нар орсон юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )