Хааны эрэлд-2017: Олс таталтын тэмцээнд 13 баг өрсөлдлөө

2017 оны 08 сарын 02

"Хааны эрэлд-2017" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн сургууль бригад, батальоны түвшний команд штабын сургууль, рот, салааны түвшний тактикийн хээрийн сургууль явагдаж байгаа.

Үндсэн сургалт, дадлагын хажуугаар орон орны цэргийн алба хаагчид үндэсний урлаг соёлоо бусаддаа таниулж, спортоор өрсөлддөг уламжлалттай. Энэ жилийн хувьд спортын төрөлд гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталтын тэмцээн зохион байгуулагдаж дууслаа.

Хамгийн сүүлийн тэмцээн болох олс таталтын тэмцээнд 13 баг оролцож, хурд хүчээ сорилоо. Команд штабын сургуулийн баг тамирчид нэгдүгээр байрт, АНУ-ын Зэвсэгт хүчний хоёрдугаар баг удаах байрт, салаадын хээрийн сургуулийн Монгол сургагч багш нарын баг гуравдугаар байр эзлэв.

Image may contain: 7 people, people standing, shoes, sky, ocean, child and outdoor

Image may contain: 2 people, people sitting, shoes and outdoor

Image may contain: 1 person, outdoor

Image may contain: 10 people, people smiling, shoes and outdoor

Image may contain: 2 people, people smiling, outdoor

Image may contain: 4 people, people standing, sky and outdoor

Image may contain: 4 people, shoes, sky and outdoor

Image may contain: 3 people, people smiling, shoes and outdoor

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top