Булганы залуус байгалийн гамшигт өртсөн иргэдэд тусалжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 03

 

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд, өнгөрсөн долдугаар сарын 24-ний оройн 18.00 цагийн орчимд хүчтэй аадар бууж, мөндөр орсоны улмаас иргэд оршин суугчид эд хөрөнгөөр хохирч байгалийн гамшигт нэрвэгджээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 43 өрхийн гэр нурж,  167 өрхийн хашаандаа тарьсан нарийн ногоо, мод бут сүйтэж, 55 айлын хашаа нурж, 132 өрхийн байшингийн пасад хуурч, дээврийн төмөр цоорч, хуурч, цонх хагарсан байна. Мөн олон иргэний машин мөндөрт цохигдон гэмтсэн бол 20 айлын гэр дахин ашиглах боломжгүй болсон байв. Одоогийн байдлаар хохирлын нийт хэмжээг 311 сая төгрөг хэмээн үнэлээд байгаа аж. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хохирсон иргэдэд туслах зорилгоор Булган аймгийн залуус сэтгэл нэгдэн “5000 төгрөг, таван ханатай гэр" аяныг долдугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн байна. Аяны хүрээнд иргэд аж ахуй нэгж байгууллагууд өглөгийн гараа сунган 2580000 төгрөгийг зохион байгуулагчдын дансанд байршуулжээ. Мөн Хутаг-Өндөр сумаас төрөн гарсан УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, тэшүүрийн спортын ОУХ-ний мастер, дуучин Г.Мөнх-Амьдрал нарын алдартанууд таван ханатай гэр хандивлаж нутгийн иргэдээ дэмжижээ. Аяны хүрээнд цугласан мөнгөөр гэр худалдан авч, алдартнуудынхаа хандивласан гэртэй хамтатган таван өрхөд хүлээлгэн өгсөнөө мэдээллээ.

 

 Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 08 сарын 03

saihan baina, zaluuchuud mini bayarlalaa

0  |  0
Top