“Өвсний үндэс” Ховд аймагт хэрэгжинэ

Админ | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

 

 

 “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт  хэрэгжүүлэхээр болоод байна.

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт энэхүү төсөл хэрэгжих болсон нь тун чухал асуудал юм.  Мөн бүсийн тулгуур төв Ховд аймагт хэрэгжсэн төслийн үр дүнд бий болсон арга барилыг тухайн бүсийн аймгуудад төдийгүй, бусад бүсийн аймаг, орон нутагт хэрэгжүүлэх тал дээр Онцгой байдлын байгууллагын зүгээс анхаарч ажиллах аж.

Харин Жайкагийн Нагоя дахь салбарын ажилтан Сато Куника ОБЕГ-ын зүгээс төслийн ач холбогдлыг онцгой үнэлж байгаад талархаж буйгаа илэрхийлжээ.  Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын дэмжлэг,  Японы Нагоя их сургуулийн болон Монгол Улсын Их сургуулийн эрдэмтдийн мэдлэг, арвин их туршлагад тулгуурлан хэрэгжих энэхүү төслийн хүрээнд  наймдугаар  сарын 7-10-ны өдрүүдэд Япон, Монгол талын хамтарсан баг Ховд аймагт ажиллах юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top