Хүрээ цам – Даншиг наадам хоёр дахь өдрөө өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн барилдаанаар үргэлжиллээ. Хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Д.Амарсайхан, Б.Пүрэвсайхан нарын 256 бөх хүч үзлээ.
Даншигийн аварга Р.Пүрэвдагва Улсын заан Б.Соронзонболдоор найман даван түрүүллээ. Р.Пүрэвдагва аварга Даншиг наадамд гурав дахь удаагаа түрүүлснээр Даян аварга цолны болзол хангалаа. Үзүүрлэсэн Б.Соронзонболдод Даншигийн заан цолны үнэмлэх тэмдгийг наадам зохион байгуулах хорооныхон гардуулав.
Улсын гарьд, Даншигийн заан Б.Гончигдамба, улсын заан Б.Пүрэвсайхан нар шөвгийн дөрөвт үлдлээ.
Т.Амараа
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )