Наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Украин улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо.
Украины эрэгтэйчүүдийн шигшээ багт 2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Алан Засеев, ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2013 оны Европын аварга Павел Олейник, ЕАШТ-ий медальт Андрей Яценко, Семен Радулов тэргүүтнүүд багтсан.
Тэгвэл бүсгүйчүүд нь бүр хүчирхэг багийг Францын нийслэлд илгээхээр болжээ. Тодруулбал, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Юлия Ткач, ДАШТ-ий алт, хүрэл медальт, ЕАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медальт, Екатерина Бурмистрова, ДАШТ-ий хүрэл медальт Татьяна Кит тэргүүтэй бүсгүйчүүд Парисын дэвжээнд зодоглоно.
УКРАИНЫ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Андрей Яценко
61 кг: Иван Билейчук
65 кг: Гор Оганесян
70 кг: Семен Радулов
74 кг: Василь Михайлов
86 кг: Любомир Сагалюк
97 кг: Павел Олейник
125 кг: Ален Засеев
Эмэгтэйчүүдийн 48 кг: Оксана Ливач
53 кг: Ирина Гусяк
55 кг: Татьяна Кит
58 кг: Ирина Чихрадзе
60 кг: София Бондарь
63 кг: Юлия Ткач
69 кг: Алла Белинская
75 кг: Екатерина Бурмистрова
Сэтгэгдэл ( 0 )