Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Япон Улсын Шимада хотын Засаг дарга (тэргүүлэгч) Сомэяа Кинүё тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын эхээр хүлээн авч уулзлаа.
Токио-2020 олимпийн наадмын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд БСШУСЯ тус хоттой хамтран ажиллах санамж бичгийг өнгөрөгч 3 дугаар сард үзэглэсэн юм. Уулзалтын үеэр талууд санамж бичгийн талаар болон Токио-2020 олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар санал солилцов.
Дашрамд дурдахад, Монгол Улсын боксын баг, тамирчид Шимада хотод бэлтгэл хангахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )