Булган аймгийн Мал эмнэлгийнхэн мотоцикльтой боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

 

 ХХААХҮЯ улсын хэмжээний мал эмнэлэг, үржлийн тасгийн материаллаг баазыг сайжруулахаар мотоцикль олгож байна. Булган аймагт сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнлэг, үржлийн тасгийн ажилтнуудад мотоцикль гардуулах ёслол боллоо.

Манай аймагт 16 суманд мал эмнэлэг, үржлийн тасаг үйл ажиллагаа явуулдаг. Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд унаатай болсноор мал аж ахуйн чиглэлийн үйлчилгээний чанар, хүртээмж улам сайжирна. Манай мэргэжилтнүүд Япон улсад үйлдвэрлэсэн чанартай мотоцикль унаатай болж байгаадаа талархаж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярьлаа.
Мал эмнэлгийн үйлчилгээг улам сайжруулахаар олгож байгаа унааг аймгийн удирдлага гардуулж өглөө.
Г.Хан
www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top