Дэлхийн цагдаагийн спортын их наадмаас хоёр медаль хүртээд байна

2017 оны 08 сарын 09

Дэлхийн цагдаагийн спортын их наадам Лос-Анжелес хотод энэ сарын 07-16-ны өдрүүдэд болж буй. Энэ наадам нь хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг юм. 

17 дахь удаагийн наадамд дэлхийн 70 гаруй орны 10000 орчим тамирчин олимпийн болон олимпийн бус спортын 56 төрөлд өрсөлдөж байгаа аж.

Наадмын эхний өдөр сонгомол бөхийн төрөл болсон байна. Үүнд сонгомол, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий олон удаагийн медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Шурагийн Баянмөнх 40-өөс дээш насны 130 кг-ын жинд мөнгө хүртжээ. Мөн “Хүч” спорт хорооны тамирчин, олимпийн зэрэглэлийн шүүгч Баатарын Төмөрбаатар 80 кг-д хүрэл медаль авсан байна.

Өнөөдөр чөлөөт бөхийн төрлөөр үргэлжилж байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top