Михаил Ганев ДАШТ-д долоо дахь удаагаа зодоглоно

2017 оны 08 сарын 09

Болгарын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч нэрт бөх Серафим Барзаков “Парис-2017” ДАШТ-д оролцох баг тамирчдаа зарлалаа.

Болгараас Францыг нийслэлийг зургаан бөх эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Тодруулбал, 57 кг-ын жинд Владимир Дубов, 61 кг-д Дмитир Иванов, 65 кг-д Николай Куртев, 70 кг-д Мирослав Киров, 74 кг-д Светослав Димитров, 86 кг-д Михаил Ганев нар зодоглоно. Харин 97, 125 гэсэн хүнд хоёр жингийн тамирчид нь бэртэлтэй тул ДАШТ-д оролцохгүй.

Болгарын шигшээ багийн хамгийн туршлагатай бөх нь 2010 оны дэлхийн аварга Михал Ганев, 2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт Влимимир Дубов нар юм. Өдгөө 32 настай Ганев ДАШТ-д долоо дахь удаагаа тоосоо өргөхөөр болжээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top