Универсиад наадамд 12 жүдоч хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна

2017 оны 08 сарын 12

Тайваний Тайпей хотноо энэ сарын 19-30-нд дэлхийн оюутан, залуучуудын зуны Универсиад наадам зохион байгуулагдана. Тус наадмын жүдо бөхийн төрөлд Монгол улсын шигшээ багийн 14 жүдоч хүч үзнэ гэдийг Монголын Жүдор бөхийн холбооноос мэдээллээ.

Жүдо бөхийн төрөл энэ сарын 20-24-нд болох юм байна. Иймд манай залуучуудын шигшээ баг, "Будапешт-2017" ДАШТ-д оролцох багтайгаа хамт "Говь ресорт" амралтын баазад бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байгаа аж.

Универсиад наадамд манай улс нийтдээ 10 алт, 14 мөнгө, 27 хүрэл медалийг хүртсэн амжилттай үзүүлээд байна. Үүнээс анхны алтыг МУ-ын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар 1999 онд Испанийн Малльоркад болсон 20 дахь удаагийн Универсиадаас эх орондоо авчирч байв.

Универсиад наадамд оролцох Монгол Улсын шигшээ баг

Эрэгтэй:

60 кг: Б.Мягмардорж /ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо/
66 кг: Б.Эрхэмбаяр /"Увс нуур" дэвжээ/
73 кг: С.Баяртүвшин /"Увс нуур" дэвжээ/
81 кг: Д.Гаажадамба /"Женко" клуб/
90 кг: Э.Мөнхжаргал /ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо/
+100 кг: Б.Сугаржаргал /"Женко" клуб/

Эмэгтэй:

48 кг: Г.Наранцэцэг /Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо/
52 кг: Г.Ганцэцэг /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
57 кг: Ц.Хулан /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
63 кг: Б.Баасанжаргал /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
70 кг: М.Даваасүрэн /"Боржин төв" дэвжээ/
+78 кг: Э.Гандиймаа /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/

Дасгалжуулагч: Х.Цагаанбаатар, О.Болд-Эрдэнэ

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top