Чөлөөт бөхийн хүчирхэг гүрэн Туркийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Парисын ДАШТ-д зодоглох бүрэлдэхүүнээ зарлажээ.
Түрэг эрчүүд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой, Буурал тивийн таван удаагийн аварга Таха Ахгуль, олимп, ДАШТ-ий медальт Селим Яшар, Сонер Демирташ, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Якуп Гор, Европын аварга Риза Йылдирам, 23 хүртэлх насны Европын аварга Сулейман Атли тэргүүтэй тун хүчирхэг бүрэлдэхүүнтэй очих нь ээ.
Туркийн шигшээ багаас хамгийн анхаарал татаж байгаа бөх нь монголчууд бидний эчнээ танил Чингисхан Эрдоган буюу Опан Сат юм. Ид үедээ ОХУ-ын алдарт бөх Бесик Кудухов агсанд даруулж, ДАШТ-д зодоглож үзээгүй Европын гурван удаагийн аварга тува гаралтай Чингисхан Эрдоган мөрөөдлөө биелүүлж, анх удаа дэлхийн шилдгүүдтэй хүч үзэхээр болжээ.
Өдгөө 30 настай тэрбээр Оросын аваргад 2009-2012 онд дөрвөн жил дараалан Кудуховт ялагдаж мөнгөн медаль хүртсэн бөгөөд 2015 оноос Туркийн нэрийн өмнөөс барилдах болсон юм.
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 1 )
Yalaltiig khusie. Mongol khuud .