Буудлагын төрөлд найман медаль хүртлээ

2017 оны 08 сарын 16

Энэ сарын 7-нд АНУ-ын Лос Анжелос хотод эхэлсэн Дэлхийн Цагдаагийн спортын их наадам үргэлжилж байна.

Тус наадмын буудлагын спортын төрөлд манай цагдаа нар найман медаль авлаа.

Тодруулбал, “Хүч” спорт хорооны туслах дасгалжуулагч, ОУХМ, цагдаагийн дэслэгч О.Энхсайхан хувийн дүнгээр нэг мөнгө, нэг хүрэл медаль, багийн дүнгээр нэг мөнгө, нэг хүрэл медаль, Хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа, ОУХМ, цагдаагийн ахлах ахлагч Б.Бишрэл хувийн дүнгээр хоёр алт, багийн дүнгээр нэг мөнгө, нэг хурэл медаль тус тус хүртэв.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон олимпийн бус спортын 56 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улсын шигшээ баг энэ наадамд өмнө нь дөрвөн удаа оролцож байжээ. Тэд энэ удаад 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явсан байна.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top