Жамаладдин Магомедов ДАШТ-ийг өнжиж магадгүй

2017 оны 08 сарын 18

Эрэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд хүчтэйд тооцогддог Азербайжаны шигшээ баг Парисыг зорих бүрэлдэхүүнээ зарлажээ.

Азербайжанаас 57 кг-д 2015 оны залуучуудын дэлхийн аварга Махир Амирасланов, 61 кг-д “Рио-2016” олимпийн наадын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Гажи Алиев, 65 кг-д цэргийн дэлхийн хошой аварга Агагусейн Мустафаев, 70 кг-д энэ жилийн 23 хүртэлх насны Европын аварга Гажимурад Омаров, 74 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт Жабраил Хасанов, 86 кг-д Европын хошой мөнгөн медальт Александр Гостиев, 97 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Европын аварга Асланбек Альборов нар зодоглоно. Харин 125 кг-д ДАШТ болон ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт хүнд жингийн шилдэг бөх Жамаладдин Магомедов Францын нийслэлийг зорих эсэх нь эргэлзээтэй байна. Тэрбээр ДАШТ-ий өмнөх бэлтгэлийн үеэр бэртсэн. Хэрэв байдал бишидвэл Азербайжанчууд Парист хүнд жинд хүнгүй очиж магадгүй.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top