Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 13-р тойргийн эхний тоглолт 13:00 цагаас /08.19/ явагдлаа. Доош унахгүйн төлөө тэмцэж буй “Сэлэнгэпресс”, “Эф Си Улаанбаатар” багууд энэ тойргийн хөшгийг нээж, нэгэн чухал тоглолт хийсэн ч аль аль нь хүссэн үр дүнгээ авч чадсангүй. Тодруулбал нэгдүгээр үед “Сэлэнгэпресс”-ээс Б.Мөнх-Эрдэнэ (19’, 45’,) “Эф Си Улаанбаатар”-аас Мотохиро Канаширо (30’) О.Баяржаргал (37’) нар гоол оруулж, 2:2-оор тэнцсэн нь эцсийн үр дүн боллоо.
О.Баяржаргал “Эф Си Улаанбаатар” багтайгаа эргэн нэгдээд таван тоглолт дараалан гоол оруулсан, Мотохиро Канашира улирлын ес дэх гоолоо өөрийн нэр дээр бичүүлсэн, “Сэлэнгэпресс” лигийн хоёр дугаар хагас эхлээд анх удаа нэг тоглолтод хоёр гоол оруулсан зэрэг олон сонирхолтой статистик эхний хагаст гарав. Гэсэн ч тоглолтын эцсийн үр дүн хэн хэнд нь ашиггүйгээр эргэж, 2:2-оор тэнцсэн багууд нэг, нэг оноо авснаар ижил 11 оноотой боллоо. Өнөөдөр 16:00 цагаас тэдний гол өрсөлдөгчид болох “Унаганууд”, “Хоромхон” клубүүд тоглоно.
Монголын хөл бөмбөгийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )