”Парис-2017” ДАШТ-ий хуваарь

2017 оны 08 сарын 21

Бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Францын нийслэл Парист эхэлнэ. ДАШТ сонгомол бөхийн төрлөөр эхлэх бөгөөд чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 23-нд буюу монголын цагаар лхагва гаригийн 16:00 цагт эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаанаар эхлэх юм.

Эхний өдөр ОУХМ Э.Даваачимэг, А.Батцэцэг, П.Орхон, Г.Уртнасан, 24-нд гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор, 25-нд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Түвшинтулга, О.Үйтүмэн, Н.Золбоо, 26-нд гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар тус тус барилдана. 

ДАШТ-ий хуваарь
Наймдугаар сарын 23

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг
16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
01:00 Медалийн төлөөх барилдаан

Наймдугаар сарын 24
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг, 53 кг, 60 кг, 69 кг
16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
01:00 Медалийн төлөөх барилдаан

Наймдугаар сарын 25
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг, 61 кг, 86 кг, 125 кг
16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
01:00 Медалийн төлөөх барилдаан

Наймдугаар сарын 26
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг, 70 кг, 74 кг, 97 кг
16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
01:00 Медалийн төлөөх барилдаан
03:30 Хаалтын ажиллагаа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sonirhogch(202.179.31.90) 2017 оны 08 сарын 21

ali tv-r shuud nevtruuleg hiih ve

0  |  0
Top