Завхан аймгийн 70 хувь гантай байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 22

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хоёрдугар  хэсэг  Завхан аймагт ажиллажээ. Завхан аймагт зуншлага оройтож, нийт нутгийн 75 хувь гандуу, гантай байгаагаас бэлчээрийн даац багтаамж нийт нутгаар хэд дахин хэтрэх, өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байгааг аймгийн удирдлагуудажлын хэсэгт танилцуулсан байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын  захирамжийн дагуу  төв суурин болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгүүдийг томилон ажиллуулж эхэлжээ.

Д.Амар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амар(202.131.242.42) 2017 оны 08 сарын 22

Завханы газрын зураг мөн үү хөө...

0  |  0
Top