Булганыхан Сэлэнгээс хадлан бэлтгэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 22

 

Булган аймгийн нөөцийн газар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас хадлан бэлтгэхээр болжээ. Энэ жил газрын гарц тааруу, өөрийн аймгийн нутгаас нөөцийн өвс бэлтгэх боломжгүй учир ийнхүү зэргэлдээ аймагт өвс хадахаар гарч байгаа юм.
Цаг агаар тааламжтай бол өвсний шимтэй байхад бэлтгэж авахаар ажиллаж байна. Мөн тэжээлийн нөөц бүрдүүлнэ гэж аймгийн нөөцийн газраас мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 186 дугаар тогтоолд зааснаар тус аймгийн нөөц 300 тонн өвс, 50 тонн тэжээл нөөцлөх даалгавартай юм байна. Хадлан бэлтгэх ажилд таван трактортай механикжсан салаа ажиллахаар болжээ.

 Л.Зул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top