Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид уран бүтээлийн олзтой байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд олон шинэ уран бүтээлийг хүүхэд багачууддаа хүргэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Энэ сарын 27-ноос эхлэн Германы зохиолч В.Хауфын "Том хамарт одой" жүжгийг тайзнаа тавих аж. Монголд анх удаа тайзны бүтээл болох гэж буй уг жүжгийн найруулагчаар СУИС-ийн багш, урлаг судлалын ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг ажиллаж буй. Мөн энэ үеэр бага тайзнаа "Эвтэй дөрвөн амьтан" жүжгээ толилуулна. Театрын дарга, яруу найрагч Ц.Хулан, хөгжмийн зохиолч С.Энхбаяр нар хамтран "Том хамарт одой" жүжигт зориулан дуу бүтээжээ. Дууг "Гэгээн алсын одод-2011" хүүхдийн дууны наадмын шилдэг оролцогчид болон Хүүхэлдэй театрын уран бүтээлчид дуулсан бөгөөд удахгүй клиптэй болох юм байна.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )