Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр Парис хотын “Accor Hotels Arena”-д эхэллээ.
58 кг-ын жинд залуучуудын дэлхийн болон Азийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алтан медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг Монголын бөхчүүдийн салхийг хагалж эхний барилдаанаа хийлээ.
Тэрбээр эхний тойрогт Казахстаны Гульшахарат Талассоваг 9:2-оор илүүрхэж яваад тэндээсээ даралтад оруулж цэвэр ялав. А.Батцэцэг 1/8 шигшээ барилдаанаа Хамтын нөхөрлөлийн орон болон Бүх Африкын наадмын аварга, Африк тивийн хошой аварга Нигерийн Нигерийн Аминат Олувафунмилаотой хийнэ гэж МЧБХ-оос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )