Ховд аймгийн Боловсролын салбарын 2017-2018 оны хичээлийн жилийн зорилго,зорилтыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах “Багш нарын бага хурал” өчигдөр эхэллээ.
Хуралд Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер,цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч, цэцэрлэгийн багш нар оролцож байгаа юм.
Тус бага хуралд оролцогчид гурван бүлэгт хуваарьлагдан, хичээлийн шинэ жилийн зорилго,зорилтыг тодорхойлох ,2017-2018 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах ,багшийн ажлыг дүгнэх журам, кабинетийн гэрчилгээ олгох, багшид мэргэжлийн зэрэг олгох ажилд нэмэлт өөрчлөлт оруулах, сургууль,цэцэрлэгийн ажилд хяналт үнэлгээ хийх журмыг шинэчлэх асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
Эдгээр бүлгийн ажлын тайланг бага хурлынхаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлах юм байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )