Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парист үргэлжилж байна.
Өчигдөр чөлөөт бөхийн гурван жингийн барилдаан боллоо. Энэ өдөр 60 кг зодоглосон Б.Шоовдор хүрэл медалиас атгаад алдав.
Гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглосон тэрбээр Парисын дэвжээнд хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд эхлээд гоц мөргөсөн. Харин 1/8 шигшээ барилдаанд “Рио-2016” олимпийн наадмын аварга Японы Рисако Кавайд 2:6-гаар ялагдсан ч өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан хийсэн юм.
Дагах барилдаанд эхлээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Любовь Овчароватай барилдах байсан ч орос бүсгүй эхний тойрогт Японы бөхтэй барилдах үеэр бэртэл авснаар дэвжээнд гарсангүй.
Улмаар өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга Канадын Линда Мораисыг цэвэр дарж, хүрэл медалийн төлөөх барилдаанд “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга Шведийн Йоханна Матссонд 3:8-аар ялагдлаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:
48 кг (27 бөх):
1. Юи Сусаки (Япон)
2. Эмилия Вук (Румын)
3. Ким Ян Сон (БНАСАУ), Эвин Демирхан (Турция)
53 кг (25):
1. Ванесса Калазинская (Беларусь)
2.Маю Мүкаида (Япон)
3. Мария Преволораки (Грек), Роксана Засина (Польш)
60 кг (23):
1. Рисако Каваи (Япон)
2. Элисон Реган (АНУ)
3. Йоханна Матссон (Швед), Анастасия Григорьева (Латви)
69 кг (17):
1. Сара Дошо (Япон)
2. Алине Фокен (Герман)
3. Кумба Ларок (Франц), Юэ Хан (БНХАУ)
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Ахиад бэлгэлээ сайн чамбайруул дараа жил даагаа нэхнэ шүү дүү
Eviidee arai l chadl n hureegui bh. Yaahavee daraagiin olon temceen bn. Heniih n shavi um boldoo. Shavia sain beldeerei gj zahiy.avraga Orhonii bagsh nar shig sain bgaarai