Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт 08 дугаар сарын 24-ний өдөр ажиллажээ.
Орхон аймгийн Онцгой комиссоос, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил, эрчим хүчний өвлийн бэлтгэлийг хангах засвар үйлчилгээ, нүүрсний нөөц бүрдүүлэлт,автозам засварын ажлын явцыг ажлын хэсэгт танилцуулсан байна. Орхон аймгийн Онцгой комисст сүрлийг багцалж хураах, хадлан тэжээл бэлтгэх, малчдад дэмжлэг үзүүлэх, цэвэрлэгээний машинуудыг бэлэн байлгах, үтрэмийн бэлэн байдлыг хангуулах ариутгал халдваргүйжилт хийхийг үүрэг болгожээ.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )